Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 23 дугаар хуралдаанаар Сэлэнгэ, Төв аймагт зохион байгуулсан нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтын дүнг хэлэлцлээ.
Улмаар шалгалтад тэнцсэн 146 иргэнийг нөөцөд бүртгэн, 33 иргэнийг тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэхээр шийдвэрлэлээ.
Сэлэнгэ, Төв аймагт зохион байгуулсан сонгон шалгаруулалтад 295 иргэн бүртгүүлснээс 146 иргэн буюу 50.5 хувь нь тэнцжээ.
Энэхүү сонгон шалгаруулалтаар Сэлэнгэ аймагт зарлагдсан 7, Төв аймагт зарлагдсан 16, нийт 23 ажлын байранд өрсөлдсөн иргэд шалгалтдаа тэнцээгүй байна.
Энэ нь сонгон шалгаруулалтад орох иргэд "Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах" журам, заавартай сайтар танилцаж, төрийн бодлого, төрийн албатай холбоотой хууль тогтоомжийг уншиж судлан, шалгалтад сайн бэлдэх нь чухлыг харуулж байна.