Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан эрүүл мэндийн төрийн үйлчилгээний салбарт олон жил хичээл зүтгэлээ зориулан ажиллахдаа эх орны 30466 шинэ иргэнийг эх барьж өлгийдөн авч, эх, нялхсын эрүүл мэндийг хамгаалах, тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ чин үнэнчээр гүйцэтгэж, хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан “Амгалан” амаржих эмнэлгийн эх баригч Сэтэвсүрэнгийн Мэндбаярыг,
Гамшиг осол, аюулт үзэгдэл, онцгой байдлын нөхцөлд мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажиллаж, удаа дараа онц чухал үүрэг гүйцэтгэн үер ус, осол аюулаас 200 гаруй хүний амь нас аварч, аюулгүй байдлыг ханган ажилласан төрийн тусгай албаны албан хаагч Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймгийн Эрэн хайх, аврах салбарын усчин, ахлах ахлагч Өлзийбаярын Өсөхбаярыг,
Олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд 3 удаа томилогдон ажиллахдаа НҮБ-ын мандатаар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, зэвсэгт бүлэглэлийн барьцаанаас хүмүүнлэгийн ажилтныг чөлөөлөх онц төвөгтэй албан даалгаврыг амжилттай удирдан гүйцэтгэж, Монгол цэргийн нэр төрийг олон улсад таниулсан Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн Ажиллагааны ахлах офицер, ахмад Батсүхийн Цээноров нарыг Монгол Улсын “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагналаа.
Сэтэвсүрэнгийн МЭНДБАЯР
Эх баригч мэргэжилтэй. 1988-2005 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дундын эмнэлэгт эх баригчаас ажлын гараагаа эхэлж 2005 оноос хуучнаар хүүхдийн 3-р төрөх эмнэлэг одоогийн “Амгалан” амаржих төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эх баригчаар тасралтгүй 34 дэх жилдээ ажиллаж байна.
Ажлын амжилтаас:
Гавьяа шагнал:
Зэвсэгт хүчний .... дугаар ангийн Ажиллагааны офицер, Ахмад цолтой.
2013 оноос Зэвсэгт хүчний .... дугаар ангид Салааны захирагч, Ротын ажиллагааны офицер, Ажиллагааны ахлах офицерээр ажиллаж байна.
Олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон байдал:
Гавьяа шагнал:
Өлзийбаярын ӨСӨХБАЯР
Онцгой байдлын ерөнхий газрын Өвөрхангай аймгийн эрэн хайх, аврах салбарын аврагч-усчин
2005 оноос одоог хүртэл Онцгой байдлын ерөнхий газрын Өвөрхангай аймгийн Эрэн хайх, аврах салбарын аврагч-усчнаар ажиллаж байна.
Ажлын амжилтаас:
Гавьяа шагнал: