СУРГАЛТ
ХАРИУЦСАН АЖИЛТАН
СОНГОН
ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАР
2019
оны 3 дугаар
сарын 28-ны өдөр
Монгол
Улсын Төрийн албаны зөвлөл нь НҮБ-ын Хөгжлийн
хөтөлбөрийн
хамтран хэрэгжүүлж
байгаа “Монгол
Улсад мэргэжлийн,
иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх
нь” төслийн
дэмжлэгтэйгээр
төрийн
албан
хаагчдыг
сургах,
давтан
сургах, мэргэшүүлэх,
чадавхижуулах
зорилгоор сургалт
хариуцан
ажиллах иргэнийг сонгон шалгаруулж,
гэрээгээр
ажиллуулна.
Нэг.Үндэслэл
Улсын
Их Хурал Төрийн
албаны тухай
хууль
/шинэчилсэн
найруулга/-ийг
2017 оны 12 дугаар
сарын 07-ны өдөр
баталж, уг
хууль 2019 оны 01 дүгээр
сарын 01-ний өдрөөс
эхлэн хүчин төгөлдөр
үйлчилж
байна.
Төрийн
албаны
шинэчлэлийн
хүрээнд төрийн алба
мэргэшсэн,
тогтвортой,
хариуцлагатай
байх, төрийн
ажил үйлчилгээг
иргэдэд
чанартай, хүртээмжтэй,
шуурхай хүргэх
нөхцөлийг бүрдүүлэхэд
төрийн албан
хаагчдыг
чадавхижуулах,
сургах,
мэргэшүүлэх
асуудал
чухлаар
тавигдаж
байна.
Төрийн
албан
хаагчийн
мэдлэг, ур
чадварыг дээшлүүлэх,
давтан
сургах,
мэргэшүүлэх
сургалтын хөтөлбөр
боловсруулан
төлөвлөгөөний
дагуу зохион
байгуулах,
сургалтын
тайланд үнэлгээ
хийхэд энэхүү
ажлын үр дүн
чиглэгдэнэ.
Хоёр.Гүйцэтгэх
ажил үйлчилгээ
Сургалт
хариуцсан
ажилтан нь
дараах ажил гүйцэтгэнэ:
2.1.Төрийн
албаны зөвлөлийн
Сургалт
судалгаа,
мэдээллийн
нэгдсэн
сангийн нэгжид
сургалт
зохион
байгуулах
журам боловсруулж
батлуулах;
2.2.Улсын
Их Хурал,
Засгийн
газар, Төрийн
албаны зөвлөлөөс
Төрийн
албаны тухай
хуультай
холбогдуулан
гаргасан
журам, дүрмийг
төрийн албан
хаагчдад
судлуулах,
сургалтын төлөвлөгөө,
сэдэвчилсэн
хөтөлбөр
боловсруулж
батлуулах;
2.3.Батлагдсан
хөтөлбөр,
сэдвийн
дагуу
сургалт хийх
багш нарыг бэлтгэх;
2.4.Сургалтын
гарын авлага,
ашиглах
материал
боловсруулж
бэлтгэх;
2.5.Сургалтыг
зайнаас,
онлайн
зэрэг
хэлбэрээр
явуулах
боломжийг
судалж, санал
боловсруулж
танилцуулах;
2.6.Төрийн
албан
хаагчдад төлөвлөгөөний
дагуу
сургалт
зохион
байгуулах;
2.7.Төрийн
албан
хаагчдад
явуулж
байгаа багц,
богино болон дунд
хугацааны
сургалтын үр
нөлөөний
талаар
судалж
танилцуулах.
Хүрэх
үр дүн:
Ажилтан
нь 2-т заасан
ажлыг гүйцэтгэснээр
дараах үр дүнд
хүрсэн байна:
-Төрийн
албан
хаагчийн
сургалтын төлөвлөгөө,
хөтөлбөрийг
Төрийн
албаны зөвлөлийн
захиалгад
нийцүүлэн
боловсруулан
батлуулж,
хэрэгжүүлсэн
байна;
-Сургагч
багш бэлтгэх,
сургалтын
гарын авлага,
материал
боловсруулж,
сургалт
зохион
байгуулсан
байна.
Гурав.Гэрээний
хугацаа
Гэрээг 90
хоногийн
хугацаатай
холбогдох хууль
тогтоомжид
нийцүүлэн
байгуулна.
Гэрээнд хийх
ажлын
даалгаврыг
тодорхой
тусгана.
Ажлын гүйцэтгэл,
тайланг дүгнэсний
үндсэн дээр
гэрээний
хугацааг сунгах
эсэх
асуудлыг
шийдвэрлэнэ.
Дөрөв.Ажлын
гүйцэтгэлд
хяналт тавих
Сургалт
хариуцсан
ажилтны
ажлын гүйцэтгэлд
Төрийн
албаны зөвлөлийн
Ажлын алба
хяналт тавьж
ажиллана. Ажилтан
нь хийж гүйцэтгэсэн
ажлын явцын
тайланг
тогтоосон хугацаанд
боловсруулж,
Ажлын албанд
танилцуулна.
Ажлын гүйцэтгэлд
үндэслэн
гэрээгээр
тохиролцсон
ажлын хөлсийг
сарын эцэст
олгоно.
Ажилтан
нь хийж гүйцэтгэсэн
сургалтын хөтөлбөр,
төлөвлөгөө,
тайлан, бусад
ажлын
талаарх
тайлан
мэдээллийг
файлаар
болон цаасан
хэлбэрээр Төрийн
албаны зөвлөлийн
Ажлын албанд
хүлээлгэн өгнө.
Тав.Ажилтанд
тавигдах
шаардлага
1.Боловсрол |
Дээд,
магистр
болон түүнээс
дээш
зэрэгтэй |
2.Мэргэжил |
Нийгмийн
ухаан болон
боловсрол |
3.Мэргэшил |
Сургалт
зохион
байгуулах
чиглэлээр
мэргэшсэн |
4.Ажлын
туршлага |
-Мэргэжлээрээ
5-аас доошгүй
жил
ажилласан
байх; -Сургалтын
хөтөлбөр, төлөвлөгөө
боловсруулан
хэрэгжүүлж
байсан |
5.Ур
чадвар |
-Сургалт
зохион
байгуулах; -Олон
нийттэй
харилцах,
харилцааны
соёл, ёс зүйтэй; -Баримт
бичиг
боловсруулах; -Дүн
шинжилгээ
хийх
чадвартай; -Хариуцлагатай,
хувийн
зохион
байгуулалт сайтай
байх; -Багаар
ажиллах, -Илтгэх
ур
чадвартай; -Компьютерийн өргөн
хэрэглээний
программ, сүүлийн
үеийн
техник,
тоног төхөөрөмжийг
ашиглах
чадвар
эзэмшсэн |
6.Бусад |
-Оффисийн
орчинд
ажиллахад
харшлах өвчин
эмгэггүй
байх |
Зургаа.Бүрдүүлж
ирүүлэх
материал
Ажилтанд
тавигдах
шаардлагыг
хангасан этгээд
дараах бичиг
баримтыг бүрдүүлж
ирүүлнэ үү:
·
Боловсрол,
мэргэжил,
мэргэшлийг
нотлох баримт
бичгийн
нотариатаар
баталгаажуулсан
хуулбар;
·
Ажлын
туршлага,
ажилласан
байдлыг
нотлох
баримт
бичгийн
хуулбар;
·
Сүүлийн
3 жилийн
хугацаанд
хийсэн ажлын
жагсаалт /бүрэн,
тодорхой
мэдээлэл өгөх
хэмжээнд/;
·
Өөрийн
хийсэн 1 ажил,
бүтээлийн
хуулбар;
·
Төрийн
албан
хаагчийн
анкет;
·
Иргэний
үнэмлэхийн
хуулбар.
Сургалт
хариуцсан
ажилтны
сонгон шалгаруулалтыг
чадварын
аргаар
зохион байгуулна.
Ажлын
туршлагыг 50 хүртэл,
мэдлэг
боловсролыг
30 хүртэл, ур
чадварыг 20 хүртэл
оноогоор тус
тус үнэлнэ.
Зард
тусгасан
хийж гүйцэтгэх
ажил үүргийг
гүйцэтгэж
байсан
туршлагатай
бол ажлын туршлагыг
нэмэлт 20 хүртэл
оноогоор үнэлнэ.
Сонирхсон иргэн дээр
дурдсан материалыг
дугтуйнд
хийн битүүмжлэн,
дараах хаягаар 2019 оны
4 дүгээр
сарын 09-ний өдрийн 16.30 цагаас
өмнө ирүүлнэ
үү.
Хаяг:
Улаанбаатар
хот, Чингэлтэй
дүүрэг, Ж.Самбуугийн
гудамж, Засгийн газрын XI байрны 406 тоот өрөө.
Холбоо
барих утасны
дугаар: 264369, 265045
Төрийн
албаны
зөвлөлийн
Ажлын
алба