МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ПРОГРАММ ХАНГАМЖ ХАРИУЦСАН

АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАР

 

2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр

Монгол Улсын Төрийн албаны зөвлөл нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж байгаа Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь төслийн дэмжлэгтэйгээр төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэл, төрийн жинхэнэ албаны нөөцийн бүртгэлийг сайжруулах, хүний нөөцийн удирдлагын системийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор мэдээллийн технологи, программ хангамж хариуцсан иргэнийг сонгон шалгаруулж, гэрээгээр ажиллуулна.

Нэг.Үндэслэл

Улсын Их Хурал Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн  найруулга/-ийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталж, уг хууль 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж байна.

Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийн системийг бий болгох, сайжруулах, төрийн байгууллага, албан хаагч, олон нийтийг мэдээллээр хангах чиг үүргийг хэрэгжүүлэхэд Төрийн албаны зөвлөлийн хүний нөөцийн системийг хөгжүүлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх, мэдээллийн санг өргөтгөх, сүүлийн үеийн техник технологи, программ хангамжийг нэвтрүүлэх явдал чухал нөлөө үзүүлнэ.

            Хоёр.Гүйцэтгэх ажил үйлчилгээ   

           

            Мэдээллийн технологи, программ хангамж хариуцсан ажилтан нь дараах ажил гүйцэтгэнэ:

 

            2.1.Төрийн албаны хүний нөөцийн улсын  нэгдсэн санг бүрдүүлэх системийг шинэчлэн хөгжүүлэх;

            2.2.Нэгдсэн сангийн мэдээллийн программыг бэхжүүлэх ажлыг гүйцэтгүүлэх техникийн даалгавар боловсруулах;

            2.3.Программ хөгжүүлэх чиглэлийн сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах, программ хөгжүүлэх ажилд Төрийн албаны зөвлөлийн нэрийн өмнөөс хяналт тавих, гүйцэтгэлийн чанарыг хариуцах;

            2.4.Төрийн албаны зөвлөлийн цахим хуудасны мэдээллийн хүртээмж, чанарыг сайжруулах;

            2.5.Шинэчлэгдсэн программ хангамжийг хэрэглэх талаар сургалт зохион байгуулах;

            2.6.Хүний нөөцийн шинэ программ хангамжийг хэвийн ажлын горимд оруулах, аюулгүй, найдвартай байдлыг бий болгоход мэргэжлийн зөвлөгөө өгөх, техникийн бэлтгэлийг хангах;

            2.7.Төрийн бусад байгууллагатай мэдээлэл солилцох техникийн нөхцөлийг хангах, төрийн албаны талаарх зарим мэдээллийг авах хялбарчилсан нөхцөлийг судлах, хэрэгжүүлэх.

 

Хүрэх үр дүн:

 

Ажилтан нь 2-т заасан ажлыг гүйцэтгэснээр дараах үр дүнд хүрсэн байна:

-Төрийн албаны хүний нөөцийн нэгдсэн сангийн программ хөгжүүлэх ажлыг зохион байгуулсан;

-Шинэчилсэн программын ажиллагааны хэвийн горимыг хангахад чиглэгдсэн холбогдох арга хэмжээг авсан байна.

 

Гурав.Гэрээний хугацаа

 

Гэрээг 90 хоногийн хугацаатай холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн байгуулна. Гэрээнд хийх ажлын  даалгаврыг тодорхой тусгана. Ажлын гүйцэтгэл, тайланг дүгнэсний үндсэн дээр гэрээний хугацааг сунгах эсэх асуудлыг шийдвэрлэнэ. 

 

Дөрөв.Ажлын гүйцэтгэлд хяналт тавих

 

            Мэдээллийн технологи, программ хангамж хариуцсан ажилтны ажлын гүйцэтгэлд Төрийн албаны зөвлөлийн Ажлын алба хяналт тавьж ажиллана. Ажилтан нь хийж гүйцэтгэсэн ажлын явцын тайланг тогтоосон хугацаанд боловсруулж, Ажлын албанд танилцуулна. Ажлын гүйцэтгэлд үндэслэн гэрээгээр тохиролцсон ажлын хөлсийг сарын эцэст олгоно.

 

Ажилтан нь боловсруулж, хөгжүүлсэн технологи, программ хангамжийн эх код, бичвэр, бусад ажлын талаарх тайлан мэдээллийг файлаар болон цаасан хэлбэрээр Төрийн албаны зөвлөлийн Ажлын албанд хүлээлгэн өгнө.

 

Тав.Ажилтанд тавигдах шаардлага

 

1.Боловсрол

Дээд, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

2.Мэргэжил

Мэдээллийн технологи, програм хангамж, сүлжээ, мэдээллийн систем

3.Мэргэшил

Программ хангамж хөгжүүлэх чиглэлээр мэргэшсэн байх

4.Ажлын туршлага

-Программ хангамж, веб мастер, мэдээллийн технологи, аюулгүй байдлын чиглэлээр 3-аас доошгүй жил төрийн байгууллагад ажилласан байх

5.Ур чадвар

-Мэдээллийн сангууд: Оракл, MySQL-ийг эзэмшсэн;

-Програмчлалын хэл: Java, JavaScript, PHP, HTML, CSS-ийг эзэмшсэн;

-Обьект хандалтат програмчлал, апликейшн програмчлал, вэб програмчлал хийх;

-Англи хэл дээр материал ашиглах, бичих;

-Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай байх;

-Дүн шинжилгээ хийх чадвартай;

-Багаар ажиллах, харилцааны соёл, ёс зүйтэй байх;

-Бие даан мэдээлэл технологийн хэвийн ажиллагааг зохицуулан ажиллах чадвартай байх;

-Төр, албаны болон хувийн нууцыг хамгаалах

6.Бусад

-Оффисийн орчинд ажиллахад харшлах өвчин эмгэггүй байх

 

Зургаа.Бүрдүүлж ирүүлэх материал

Ажилтанд тавигдах шаардлагыг хангасан этгээд дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлнэ үү:

·         Боловсрол, мэргэжил, мэргэшлийг нотлох баримт бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;

·         Ажлын туршлага, ажилласан байдлыг нотлох баримт бичгийн хуулбар;

·         Сүүлийн 3 жилийн хугацаанд хийсэн ажлын жагсаалт /бүрэн, тодорхой мэдээлэл өгөх хэмжээнд/;

·         Өөрийн хийсэн 1 ажил, бүтээлийн хуулбар;

·         Төрийн албан хаагчийн анкет;

·         Иргэний үнэмлэхийн хуулбар.

Мэдээллийн технологи, программ хангамж хариуцсан ажилтны сонгон шалгаруулалтыг чадварын аргаар зохион байгуулна. Ажлын туршлагыг 50 хүртэл, мэдлэг боловсролыг 30 хүртэл, ур чадварыг 20 хүртэл оноогоор тус тус үнэлнэ. Зард тусгасан хийж гүйцэтгэх ажил үүргийг гүйцэтгэж байсан туршлагатай бол ажлын туршлагыг нэмэлт 20 хүртэл оноогоор үнэлнэ.

 

Сонирхсон иргэн дээр дурдсан материалыг дугтуйнд хийн битүүмжлэн, дараах хаягаар 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 16.30 цагаас өмнө ирүүлнэ үү

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж, Засгийн газрын XI байрны 406 тоот өрөө.

Холбоо барих утасны дугаар: 264369, 265045

Төрийн албаны зөвлөлийн
Ажлын алба