ХҮНИЙ
НӨӨЦИЙН
АУДИТ ХИЙХ
АРГА ЗҮЙ,
АРГАЧЛАЛ
БОЛОВСРУУЛАХ
АЖИЛТАН СОНГОН
ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАР
2019
оны 3 дугаар
сарын 28-ны өдөр
Монгол
Улсын Төрийн албаны зөвлөл нь НҮБ-ын Хөгжлийн
хөтөлбөрийн
хамтран хэрэгжүүлж
байгаа “Монгол
Улсад мэргэжлийн,
иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх
нь” төслийн
дэмжлэгтэйгээр
төрийн
байгууллагын
үйл
ажиллагаанд
хүний нөөцийн
аудит хийх
арга зүй,
аргачлал, зөвлөмж
боловсруулах,
хүний нөөцийн
аудит хийх иргэнийг сонгон шалгаруулж,
гэрээгээр
ажиллуулна.
Нэг.Үндэслэл
Улсын
Их Хурал Төрийн
албаны тухай
хууль
/шинэчилсэн найруулга/-ийг
2017 оны 12 дугаар
сарын 07-ны өдөр
баталж, уг
хууль 2019 оны 01 дүгээр
сарын 01-ний өдрөөс
эхлэн хүчин төгөлдөр
үйлчилж
байна.
Төрийн
байгууллагын
үйл
ажиллагаанд
хүний нөөцийн
аудит хийх, төрийн
албаны
шинэтгэлийн
бодлого,
стратеги, хүний
нөөцийн
бодлогын
хэрэгжилтийн
явц, үр дүнд
хяналт-шинжилгээ,
үнэлгээ хийх,
төрийн
байгууллага,
албан
тушаалтныг төрийн
захиргааны
болон хүний нөөцийн
менежментийн
асуудлаар
мэргэшил, арга
зүйн зөвлөгөөгөөр
хангах нь төрийн алба
мэргэшсэн,
тогтвортой,
хариуцлагатай
байх, төрийн
ажил үйлчилгээг
иргэдэд
чанартай, хүртээмжтэй,
шуурхай хүргэх
нөхцөлийг бүрдүүлэхэд
эерэг нөлөө үзүүлнэ.
Хоёр.Гүйцэтгэх
ажил үйлчилгээ
Хүний
нөөцийн
аудит хийх
арга зүй,
аргачлал
боловсруулах
гэрээт
ажилтан нь
дараах ажил гүйцэтгэнэ:
2.1.Төрийн
алба, хүний нөөц,
хүний нөөцийн
аудитын
асуудлаарх
орчин үеийн үзэл
хандлагын
талаар
судалгаа
хийх, судалгааны
үр дүн,
тайланг
нэгтгэх;
2.2.Компанийн
засаглал, хүний
нөөцийн
бодлого, хүний
нөөцийн
аудитын үйл
ажиллагааг
судалж үзэх,
дүгнэлт
тайлан
боловсруулах;
2.3.Төрийн
байгууллагын
үйл
ажиллагаанд
хүний нөөцийн
аудит хийх
арга зүй,
аргачлал, зөвлөмжийн
төсөл
боловсруулах,
төрийн
байгууллага,
олон нийтэд
танилцуулах,
хэлэлцүүлэх,
турших, үр дүнг
боловсруулах,
сайжруулах
арга хэмжээ
авах;
2.4.Төрийн
байгууллагын
хүний нөөцийн
үйл
ажиллагаанд
аудит хийх төлөвлөгөөг
боловсруулан
албан
хаагчдад хүний
нөөцийн
аудит хийх
чиглэлээр
сургалт хийх,
гарын авлага
бэлтгэх.
Хүрэх үр дүн:
Гэрээт
ажилтан нь 2-т
заасан ажлыг
гүйцэтгэснээр
дараах үр дүнд
хүрсэн байна:
-Төрийн
байгууллагын
хүний нөөцийн
үйл
ажиллагаанд
аудит хийх
арга зүй,
аргачлал,
удирдамжийг
төрийн
албаны
ангилал бүрээр
боловсруулах,
зохих журмын
дагуу хэлэлцүүлэх,
сургалт
зохион
байгуулах,
гарын авлага
бэлтгэж хүлээлгэн
өгсөн байна.
Гурав.Гэрээний
хугацаа
Гэрээг 90
хоногийн
хугацаатай
холбогдох хууль
тогтоомжид
нийцүүлэн
байгуулна.
Гэрээнд хийж
гүйцэтгэх
ажлын
даалгаврыг
тодорхой
тусгана.
Ажлын гүйцэтгэл,
тайланг дүгнэсний
үндсэн дээр
гэрээний
хугацааг
сунгах эсэх
асуудлыг
шийдвэрлэнэ.
Дөрөв.Ажлын
гүйцэтгэлд
хяналт тавих
Хүний
нөөцийн
аудит хийх
арга зүй,
аргачлал
боловсруулах
гэрээт
ажилтны ажлын
гүйцэтгэлд Төрийн
албаны зөвлөлийн
Ажлын алба
хяналт тавьж
ажиллана. Гэрээт
ажилтан нь
хийж гүйцэтгэсэн
ажлын явцын
тайланг
тогтоосон хугацаанд
боловсруулж,
Ажлын албанд
танилцуулна.
Ажлын гүйцэтгэлд
үндэслэн
гэрээгээр
тохиролцсон
ажлын хөлсийг
сарын эцэст
олгоно.
Гэрээт
ажилтан нь хүний
нөөцийн
аудит хийх
талаар
боловсруулсан
арга зүй,
аргачлал,
баримт
материал,
бусад ажлын
талаарх тайлан
мэдээллийг
файлаар
болон цаасан
хэлбэрээр Төрийн
албаны зөвлөлийн
Ажлын албанд
хүлээлгэн өгнө.
Тав.Гэрээт
ажилтанд
тавигдах
шаардлага
1.Боловсрол |
Дээд,
магистр
болон түүнээс
дээш
зэрэгтэй |
2.Мэргэжил |
Эрх
зүй, төрийн
захиргаа, хүний
нөөц,
нийгмийн
ухаан |
3.Мэргэшил |
Төрийн
удирдлага, хүний
нөөцийн
удирдлага
болон
аудитын
чиглэлээр мэргэшсэн
байх |
4.Ажлын
туршлага |
-Хүний
нөөц, гүйцэтгэлийн
аудитын
чиглэлээр
сургалт судалгаа
болон
практик
ажлын
туршлагатай; -Ажлын
байрны үнэлгээ,
тодорхойлолт
боловсруулж
байсан эсвэл
энэ
чиглэлээр төсөл,
судалгааны
ажил гүйцэтгэж
байсан; -Мэргэжлээрээ
төр, хувийн
хэвшлийн
болон олон
улсын
байгууллагад
5-аас доошгүй
жил
ажилласан |
5.Ур
чадвар |
-Хүний
нөөцийн
удирдлагын
орчин үеийн үзэл
хандлагын
талаар
судалгаа
шинжилгээ хийх; -Судалгааны
арга зүй
эзэмшсэн, дүн
шинжилгээ
хийх; -Англи
болон бусад
2-оос доошгүй
гадаад
хэлээр эх
сурвалж
ашиглах бүрэн
чадамжтай; -Баримт
бичиг
боловсруулах; -Баримт
нотолгоонд
тулгуурлан
батлах, үгүйсгэх; -Албан
хэрэг хөтлөлт,
бичиг
хэргийн
соёл
эзэмшсэн; -Хариуцлагатай,
хувийн
зохион
байгуулалт сайтай
байх; -Асуудлыг
богино
хугацаанд бүтээлчээр
шийдвэрлэх; -Багаар
ажиллах,
харилцааны
соёлтой, ёс зүйтэй
байх; -Олон
нийтийн
арга
хэмжээнд илтгэл тавих,
тайлагнах; -Компьютерийн өргөн
хэрэглээний
программ, сүүлийн
үеийн
техник,
тоног төхөөрөмжийг
ашиглах |
6.Бусад |
Оффисийн
орчинд
ажиллахад
харшлах өвчин
эмгэггүй
байх |
Зургаа.Бүрдүүлж
ирүүлэх
материал
Гэрээт
ажилтанд
тавигдах
шаардлагыг
хангасан
этгээд
дараах бичиг
баримтыг бүрдүүлж
ирүүлнэ үү:
·
Боловсрол,
мэргэжил,
мэргэшлийг
нотлох баримт
бичгийн
нотариатаар
баталгаажуулсан
хуулбар;
·
Ажлын
туршлага,
ажилласан
байдлыг
нотлох баримт
бичгийн
хуулбар;
·
Сүүлийн
3 жилийн
хугацаанд
хийсэн ажлын
жагсаалт /бүрэн,
тодорхой мэдээлэл
өгөх
хэмжээнд/;
·
Өөрийн
хийсэн 1 ажил,
бүтээлийн
хуулбар;
·
Төрийн
албан
хаагчийн
анкет;
·
Иргэний
үнэмлэхийн
хуулбар.
Хүний нөөцийн
аудит хийх
арга зүй,
аргачлал
боловсруулах
гэрээт
ажилтны сонгон
шалгаруулалтыг
чадварын
аргаар зохион
байгуулна.
Ажлын
туршлагыг 50 хүртэл,
мэдлэг
боловсролыг
30 хүртэл, ур
чадварыг 20 хүртэл
оноогоор тус
тус үнэлнэ.
Зард
тусгасан
хийж гүйцэтгэх
ажил үүргийг
гүйцэтгэж
байсан
туршлагатай
бол ажлын туршлагыг
нэмэлт 20 хүртэл
оноогоор үнэлнэ.
Сонирхсон иргэн дээр
дурдсан материалыг
дугтуйнд
хийн битүүмжлэн,
дараах хаягаар 2019 оны
4 дүгээр
сарын 09-ний өдрийн 16.30 цагаас
өмнө ирүүлнэ
үү.
Хаяг:
Улаанбаатар
хот, Чингэлтэй
дүүрэг, Ж.Самбуугийн
гудамж, Засгийн газрын XI байрны 406 тоот өрөө.
Холбоо
барих утасны
дугаар: 264369, 265045
Төрийн
албаны
зөвлөлийн
Ажлын алба