ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ХАРИУЦСАН

АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАР

 

2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр

Монгол Улсын Төрийн албаны зөвлөл нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж байгаа Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь төслийн дэмжлэгтэйгээр Төрийн албаны зөвлөлийн шинэтгэлийн бодлого, шийдвэр, үйл ажиллагаа, зохион байгуулж байгаа арга хэмжээ, Төрийн албаны тухай хууль болон төрийн алба, төрийн албан хаагчтай холбоотой хууль тогтоомжийг нийтэд сурталчлах ажлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хариуцан ажиллах иргэнийг сонгон шалгаруулж, гэрээгээр ажиллуулна.

Нэг.Үндэслэл

Улсын Их Хурал Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн  найруулга/-ийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталж, уг хууль 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж байна.

Төрийн албаны тухай хуулийг төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан, төрийн албан хаагч, иргэд нэг мөр ойлгож нийтээр дагаж мөрдөх шаардлагатай тул Төрийн албаны зөвлөлийн бодлого, шийдвэр, үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг олон нийтэд үнэн зөв, шуурхай мэдээлэх нь хуулийн хэрэгжилтийг хангах ач холбогдолтой.

Хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан нь мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай төрийн албыг бэхжүүлэх зорилтын хүрээнд бодит үйл явдал, баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл боловсруулж, төрийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтан, иргэд, олон нийтийг мэдээ мэдээллээр хангаж ажиллана.

            Хоёр.Гүйцэтгэх ажил үйлчилгээ   

           

            Хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан нь дараах ажил гүйцэтгэнэ:

            2.1.Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Төрийн албаны зөвлөлөөс явуулж байгаа шинэтгэлийн бодлого, шийдвэр, үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар олон нийтэд оновчтой арга, хэлбэрээр танилцуулж, сурталчлах, мэдээ, мэдээлэл боловсруулах, сурвалжлага бэлтгэх, мэдээлэх;

            2.2.Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулж байгаа хурал, сургалт семинар, бусад арга хэмжээнд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг урьж оролцуулах;

2.3.Төрийн албаны зөвлөл, төрийн алба, төрийн албан хаагчдын талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа эерэг болон сөрөг мэдээлэлд дүн шинжилгээ, мониторинг хийх, Зөвлөлийг мэдээллээр хангах;

2.4.Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны зөвлөлийг сурталчилсан теле шторк, телевизийн реклам, нийтлэл, нэвтрүүлгийн зохиол боловсруулах;

            2.5.Төрийн албаны зөвлөлийн цахим хуудасны мэдээ мэдээллийг монгол, англи хэл дээр шинэчлэх, баяжуулах, сайжруулах, “асуулт, хариулт”-ын буланг хөтлөх, энэ талаар санал боловсруулж удирдлагад танилцуулах;

            2.6.Төрийн албаны зөвлөлийн бодлого, шийдвэр, үйл ажиллагааны тайлан, журам, дүрмийг эмхэтгэх, гарын авлага, товхимол бэлтгэх;

            2.7.Төрийн албаны шинэтгэлийн бодлогын асуудлаар сэтгүүлчдэд сургалт зохион байгуулах;

            2.8.Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны зөвлөлөөс хэрэгжүүлж байгаа төрийн албаны шинэтгэлийн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, мэдээлэх талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагатай гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих;

            2.9.Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудлаар төлөвлөгөө боловсруулан батлуулах, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажиллах;

            2.10.Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүдийг өдөр тутмын хэвлэлийн тойм мэдээгээр хангах;

2.11.Байгууллагаас зохион байгуулж байгаа олон нийтийг хамарсан арга хэмжээний фото зураг авах, дүрс бичлэг хийх, хадгалах.

 

Хүрэх үр дүн:

 

            Ажилтан нь 2-т заасан ажлыг гүйцэтгэснээр дараах үр дүнд хүрсэн байна:

 

            -Төрийн алба, Төрийн албаны зөвлөлийн шинэтгэлийн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтэд танилцуулах сурталчлах ажлыг батлагдсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулах, мэдээ мэдээлэл өгөх үйл ажиллагаа тогтмолжсон байна. 

 

Гурав.Гэрээний хугацаа

 

Гэрээг 90 хоногийн хугацаатай холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн байгуулна. Гэрээнд хийх ажлын  даалгаврыг тодорхой тусгана. Ажлын гүйцэтгэл, тайланг дүгнэсний үндсэн дээр гэрээний хугацааг сунгах эсэх асуудлыг шийдвэрлэнэ. 

 

Дөрөв.Ажлын гүйцэтгэлд хяналт тавих

 

            Хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан ажилтны ажлын гүйцэтгэлд Төрийн албаны зөвлөлийн Ажлын алба хяналт тавьж ажиллана. Ажилтан нь хийж гүйцэтгэсэн ажлын явцын тайланг тогтоосон хугацаанд боловсруулж, Ажлын албанд танилцуулна. Ажлын гүйцэтгэлд үндэслэн гэрээгээр тохиролцсон ажлын хөлсийг сарын эцэст олгоно.

 

Ажилтан нь хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хүрээнд хийгдсэн мэдээ мэдээлэл, нэвтрүүлэг, шторк, бусад ажлын талаарх тайлан мэдээллийг файлаар болон цаасан хэлбэрээр Төрийн албаны зөвлөлийн Ажлын албанд хүлээлгэн өгнө.

 

Тав.Ажилтанд тавигдах шаардлага

 

1.Боловсрол

Дээд, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

2.Мэргэжил

Сэтгүүл зүй, маркетинг, зар сурталчилгаа болон бусад 

3.Мэргэшил

Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй, олон нийт, сурталчилгааны чиглэлээр мэргэшсэн байх

4.Ажлын туршлага

Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх

5.Ур чадвар

-Олон нийттэй харилцах, стратеги боловсруулах арга зүй эзэмшсэн;

-Монгол хэл, бичгийн өндөр чадвартай,

-Телевизийн реклам, шторкны зохиол бичиж, боловсруулах,

-Мэдээ мэдээлэл, тайлан, бичиг баримт боловсруулах, сурвалжлага бэлтгэх;

-Баримт бичиг боловсруулах;

-Албан хэрэг хөтлөлт, бичиг хэргийн соёл эзэмшсэн;

-Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай байх;

-Дүн шинжилгээ хийх чадвартай;

-Асуудлыг богино хугацаанд бүтээлчээр шийдвэрлэдэг байх;

-Багаар ажиллах, харилцааны соёл, ёс зүйтэй байх;

-Олон нийтийн арга хэмжээнд  илтгэл тавих, тайлагнах;

-Компьютерийн өргөн хэрэглээний программ, сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжийг ашиглах чадвар эзэмшсэн

6.Бусад

-Оффисийн орчинд ажиллахад  харшлах өвчин эмгэггүй байх

 

Зургаа.Бүрдүүлж ирүүлэх материал

Ажилтанд тавигдах шаардлагыг хангасан этгээд дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлнэ үү:

·         Боловсрол, мэргэжил, мэргэшлийг нотлох баримт бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;

·         Ажлын туршлага, ажилласан байдлыг нотлох баримт бичгийн хуулбар;

·         Сүүлийн 3 жилийн хугацаанд хийсэн ажлын жагсаалт /бүрэн, тодорхой мэдээлэл өгөх хэмжээнд/;

·         Өөрийн хийсэн нэг ажил, бүтээлийн хуулбар;

·         Төрийн албан хаагчийн анкет;

·         Иргэний үнэмлэхийн хуулбар.

Хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан ажилтны сонгон шалгаруулалтыг чадварын аргаар зохион байгуулна. Ажлын туршлагыг 50 хүртэл, мэдлэг боловсролыг 30 хүртэл, ур чадварыг 20 хүртэл оноогоор тус тус үнэлнэ. Зард тусгасан хийж гүйцэтгэх ажил үүргийг гүйцэтгэж байсан туршлагатай бол ажлын туршлагыг нэмэлт 20 хүртэл оноогоор үнэлнэ.

Сонирхсон иргэн дээр дурдсан материалыг дугтуйнд хийн битүүмжлэн, дараах хаягаар 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 16.30 цагаас өмнө ирүүлнэ үү

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж, Засгийн газрын XI байрны 406 тоот өрөө.

Холбоо барих утасны дугаар: 264369, 265045

Төрийн албаны зөвлөлийн
 Ажлын алба