ТӨРИЙН
АЛБАНЫ
ШАЛГАЛТЫН
АГУУЛГЫГ
ШИНЭЧЛЭХ
АЖИЛТАН СОНГОН
ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАР
2019
оны 3 дугаар
сарын 28-ны
өдөр
Монгол
Улсын Төрийн албаны зөвлөл нь НҮБ-ын Хөгжлийн
хөтөлбөрийн
хамтран хэрэгжүүлж
байгаа “Монгол
Улсад мэргэжлийн,
иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх
нь” төслийн
дэмжлэгтэйгээр
төрийн
алба
мэргэшсэн,
тогтвортой
хариуцлагатай
байх үндсийг
бүрдүүлэх, төрийн
албанд
чадахуйн
зарчмыг
хэрэгжүүлэх
зорилгоор төрийн
албаны ерөнхий
болон тусгай
/тухайн албан
тушаалын/ шалгалтын
агуулгыг
шинэчлэх иргэнийг сонгон шалгаруулж,
гэрээгээр
ажиллуулна.
Нэг.Үндэслэл
Улсын
Их Хурал Төрийн
албаны тухай
хууль
/шинэчилсэн
найруулга/-ийг
2017 оны 12 дугаар
сарын 07-ны өдөр
баталж, уг
хууль 2019 оны 01 дүгээр
сарын 01-ний өдрөөс
эхлэн хүчин төгөлдөр
үйлчилж
байна.
Төрийн
албанд ажиллах
сонирхолтой
иргэн болон төрийн
албан
хаагчдаас
авах ерөнхий
болон тусгай
шалгалтаар
хувь хүний
мэдлэг,
боловсрол, ур
чадвар,
туршлагыг бодитой
тогтоосноор
төрийн албан
тушаалд
чадахуйн
зарчмыг “хамгийн
сайн”
хангасан хүнийг
шалгаруулж
томилох, улмаар
төрийн алба
мэргэшсэн
байх нөхцөлийг
бүрдүүлэхэд
эерэг нөлөө үзүүлнэ.
Төрийн
жинхэнэ
албаны нөөц бүрдүүлэх,
төрийн
албаны сул
орон тоог нөхөх
төрийн
албаны ерөнхий
болон тусгай
шалгалт
/сорил,
ярилцлага
болон
бодлого,
даалгавар,
бусад
хэлбэр/-ыг
шинжлэх
ухааны үндэслэлтэй,
олон улсын
жишгийн
дагуу зохион
байгуулах
арга,
хэлбэрийг
тодорхойлох, агуулгыг
шинэчлэх
шаардлагатай
байна.
Хоёр.Гүйцэтгэх
ажил үйлчилгээ
Төрийн
албаны
шалгалтын
агуулгыг
шинэчлэх ажилтан
нь дараах
ажил гүйцэтгэнэ:
2.1.Хууль,
эрх зүйн
орчинд
тулгуурлан төрийн
албаны
шалгалтын
сорилын сан,
сонгон шалгаруулалтыг
зохион
байгуулах
талаар санал,
бодлогын
хувилбар
боловсруулах,
зохих ёсоор
шийдвэрлүүлэх;
2.2.Төрийн
албаны
мэргэшлийн
шалгалт,
сонгон шалгаруулалтын
талаар
судалгаа хийх, төрийн
байгууллага,
албан хаагч,
иргэдээс шалгалтын
сан, агуулгын
талаар санал
асуулга авах,
дүгнэлт
гарган
тайлагнах;
2.3.Төрийн
албаны ерөнхий
болон тусгай
шалгалтын
санг шинэчлэн
боловсруулах
ажлын хүрээнд
шалгалтын
агуулгыг
шинээр
боловсруулахад
шинэлэг,
оновчтой
санаа гарган
танилцуулах,
арга зүйг
боловсруулах;
2.4.Гадаад
улсын төрийн
байгууллагын
албан
хаагчид,
ажилтнуудыг
сонгон авдаг
арга,
туршлага,
хэлбэр, шалгалтын
зохион
байгуулалтын
туршлагаас судалж
мэдээлэл
бэлтгэх;
2.5.Шалгалтын
дүнгийн
субьектив
хамаарлыг
багасгах, сүүлийн
үеийн техник
технологийг
нэвтрүүлэх
талаар санал
боловсруулах,
танилцуулга
хийх, үйл
ажиллагаанд
нэвтрүүлэх;
2.6.Удирдлагын
академи, их
сургууль,
эрдэм шинжилгээний
байгууллага,
бусад
байгууллагатай
хамтарч
ажиллах;
2.7.Сорил, даалгавар
боловсруулах
арга зүйд
бусдыг
сургах.
Хүрэх
үр дүн:
Ажилтан
нь 2-т заасан
ажлыг гүйцэтгэснээр
дараах үр дүнд
хүрсэн байна:
-Төрийн
жинхэнэ
албаны
шалгалт нь Төрийн
албаны тухай
хуулийн 33.6-т
заасан чадварыг
шалгах
агуулгатай
байх нөхцөлийг
бүрдүүлсэн;
-Шалгалтын
агуулга тус бүрээр
хувь хүний
оролцоо аль
болох бага
байхуйц
даалгавар
бэлтгэсэн;
-Хувь хүний
ур чадвар,
хандлага, зан
үйлийг
тодорхойлох,
тодруулах
арга хэлбэрийг
бодитой
тогтоосон;
-Шалгалтыг
зохион
байгуулах
техникийн нөхцөлийн
талаар
даалгавар
бэлтгэн
танилцуулга
хийсэн,
зардлын
тооцоо
гаргасан;
-Шалгалтын
агуулгад
нийцүүлэн
уншиж судлах
материалын
жагсаалтыг сэдэв
бүрээр
боловсруулсан;
-Шалгалтын
агуулгын
дагуу
эзэмшвэл
зохих мэдлэг,
ур чадварыг үнэлэх
арга, хугацаа,
хэлбэрийг
тодорхойлсон;
-Олон
улсын сайн
туршлагыг
судалж
танилцуулсан.
Гурав.Гэрээний
хугацаа
Гэрээг 90
хоногийн
хугацаатай
холбогдох хууль
тогтоомжид
нийцүүлэн
байгуулна.
Гэрээнд хийх
ажлын
даалгаврыг
тодорхой
тусгана.
Ажлын гүйцэтгэл,
тайланг дүгнэсний
үндсэн дээр
гэрээний
хугацааг
сунгах эсэх асуудлыг
шийдвэрлэнэ.
Дөрөв.Ажлын
гүйцэтгэлд
хяналт тавих
Төрийн
албаны
шалгалтын
агуулгыг
шинэчлэх ажилтны
ажлын гүйцэтгэлд
Төрийн
албаны зөвлөлийн
Ажлын алба
хяналт тавьж
ажиллана. Ажилтан
нь хийж гүйцэтгэсэн
ажлын явцын
тайланг
тогтоосон хугацаанд
боловсруулж,
Ажлын албанд
танилцуулна.
Ажлын гүйцэтгэлд
үндэслэн
гэрээгээр
тохиролцсон
ажлын хөлсийг
сарын эцэст
олгоно.
Ажилтан
нь төрийн
жинхэнэ
албаны
шалгалтын
агуулга, түүнийг
шинэчлэхтэй
холбоотой
хийсэн ажлын
тайлан
мэдээллийг
цаасаар болон
файл
хэлбэрээр Төрийн
албаны зөвлөлийн
Ажлын албанд
хүлээлгэн өгнө.
Тав.Ажилтанд
тавигдах
шаардлага
1.Боловсрол |
Дээд,
бакалавр
болон түүнээс
дээш
зэрэгтэй |
2.Мэргэжил |
Боловсрол,
эрх зүй, төрийн
захиргаа, социологи,
сэтгэл зүй, инженер, эдийн
засаг, эрх зүй
зэрэг салбар дундын ерөнхий мэргэжилтэй
байж болох
ба төрийн
захиргаа,
нийтийн удирдлагын
мэргэжилтэй
бол давуу
тал гэж
үзнэ |
3.Мэргэшил |
Төрийн
удирдлага, хүний
нөөцийн
удирдлагаар
мэргэшсэн
байх |
4.Ажлын
туршлага |
· Төрийн
албаны
тухай
хуулийн[1]
18 дугаар зүйлийн
18.1.1-18.1.4–т заасан төрийн
захиргааны
албан
тушаалын
ангилалд биечлэн
8-аас доошгүй
жил
ажилласан
туршлагатай
байх; · Яам,
агентлагийн
Төрийн
албаны
салбар зөвлөлд
ажиллаж
байсан
туршлагатай
байхын зэрэгцээ
хүний нөөцийн
төлөвлөлт, нөхөн
хангалтын
чиглэлээр
ажиллаж
байсан бол давуу
тал гэж үзнэ; ·
Шалгалтын
сорил*
даалгавар
боловсруулж
байсан
болон
боловсруулах
чадвартай,
туршлагатай
байхыг
чухалчилна; |
5.Ур
чадвар |
-Хууль
тогтоомж,
орчин үеийн үзэл
хандлагын
талаар
судалгаа
шинжилгээ хийх; --Судалгааны
арга зүй
эзэмшсэн, дүн
шинжилгээ,
баримт
нотолгоонд
тулгуурлан
батлах, үгүйсгэх
чадвартай; -Баримт
бичиг
боловсруулах; -Ёс
зүйг
эрхэмлэн, хүний
эрхийг
дээдлэн,
бусдын нөлөөнд
автахгүй,
бие даан
шийдвэр
гаргах; -Бусдын
саналд хүндэтгэлтэй
хандаж, шүүмжлэлийг
бодитойгоор
хүлээн авч, өөрийн
байр
суурийг
ойлгомжтой
тайлбарлах, асуудлыг
зөв зүйтэй
шийдвэрлэх; -Хийж
гүйцэтгэх
ажилтай
холбоотой эх
сурвалжийг
гадаад хэл
дээр судалж
ойлгох,
бичих,
удирдлагыг
мэдээллээр
хангах; -Монгол
хэлний
ярианы
болон
бичгийн
соёлтой; -Хариуцлагатай,
хувийн
зохион
байгуулалт сайтай
байх; -Асуудлыг
богино
хугацаанд бүтээлчээр
шийдвэрлэдэг
байх; -Багаар
ажиллах, харилцааны
соёл, ёс зүйтэй; -Олон
нийтийн
арга
хэмжээнд илтгэл тавих,
тайлагнах; -Компьютерийн өргөн
хэрэглээний
программ /Word, Excel, Power point/-ыг
ашиглан
мэдээлэл,
танилцуулга,
дүгнэлт
хийх чадвар
эзэмшсэн |
6.Бусад |
-Оффисийн
орчинд
ажиллахад
харшлах өвчин
эмгэггүй
байх |
*-сорил гэдэг
нь тест,
бодлого,
даалгавар,
кейс гэх зэргээр
хувь хүний ур
чадварыг
илэрхийлж
болохуйц
шалгалтын
хэлбэр байна.
Зургаа.Бүрдүүлж
ирүүлэх
материал
Ажилтанд
тавигдах
шаардлагыг
хангасан этгээд
дараах бичиг
баримтыг бүрдүүлж
ирүүлнэ үү:
·
Боловсрол,
мэргэжил,
мэргэшлийг
нотлох баримт
бичгийн
нотариатаар
баталгаажуулсан
хуулбар;
·
Ажлын
туршлага,
ажилласан
байдлыг
нотлох баримт
бичгийн
хуулбар;
·
Сүүлийн
3 жилийн
хугацаанд
хийсэн ажлын
жагсаалт /бүрэн,
тодорхой
мэдээлэл өгөх
хэмжээнд/;
·
Өөрийн
хийсэн 1 ажил,
бүтээлийн
хуулбар;
·
Төрийн
албан
хаагчийн
анкет;
·
Иргэний
үнэмлэхийн
хуулбар.
Төрийн
албаны
шалгалтын
агуулгыг
шинэчлэх ажил
хариуцсан
ажилтны
сонгон
шалгаруулалтыг
чадварын
аргаар
зохион
байгуулна. Ажлын
туршлагыг 50 хүртэл,
мэдлэг
боловсролыг
30 хүртэл, ур
чадварыг 20 хүртэл
оноогоор тус
тус үнэлнэ.
Зард
тусгасан
хийж гүйцэтгэх
ажил үүргийг
гүйцэтгэж
байсан
туршлагатай
бол ажлын туршлагыг
нэмэлт 20 хүртэл
оноогоор үнэлнэ.
Сонирхсон иргэн дээр
дурдсан материалыг
дугтуйнд
хийн битүүмжлэн,
дараах хаягаар 2019 оны
4 дүгээр
сарын 09-ний өдрийн 16.30 цагаас
өмнө ирүүлнэ
үү.
Хаяг:
Улаанбаатар
хот, Чингэлтэй
дүүрэг, Ж.Самбуугийн
гудамж, Засгийн газрын XI байрны 406 тоот өрөө.
Холбоо
барих утасны
дугаар: 264369, 265045
Төрийн
албаны зөвлөлийн
Ажлын алба