БАЙГУУЛЛАГЫН
БОЛОН АЖЛЫН
БАЙРНЫ ЧИГ ҮҮРГИЙН
ШИНЖИЛГЭЭНИЙ
АРГАЧЛАЛ, ЗӨВЛӨМЖ
БОЛОВСРУУЛАХ
АЖИЛТАН
СОНГОН
ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАР
2019
оны 3 дугаар
сарын 28-ны
өдөр
Монгол Улсын
Төрийн албаны зөвлөл нь
НҮБ-ын Хөгжлийн
хөтөлбөрийн
хамтран хэрэгжүүлж
байгаа “Монгол
Улсад мэргэжлийн,
иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх
нь” төслийн
дэмжлэгтэйгээр
төрийн
байгууллагын
үйл
ажиллагааны үр
дүн, бүтээмжийг
дээшлүүлэх, төсвийн
зарцуулалтын
үр ашиг, төрөөс
иргэдэд хүргэх
үйлчилгээний
чанар, хүртээмжийг
сайжруулах,
чиг үүргийн
давхардал,
хийдлийг
арилгах зорилгоор чиг үүргийн
шинжилгээ
хийх
аргачлал, зөвлөмж
боловсруулах
иргэнийг сонгон
шалгаруулж,
гэрээгээр
ажиллуулна.
Нэг.Үндэслэл
Улсын
Их Хурал Төрийн
албаны тухай
хууль
/шинэчилсэн
найруулга/-ийг
2017 оны 12 дугаар
сарын 07-ны өдөр
баталж, уг
хууль 2019 оны 01 дүгээр
сарын 01-ний өдрөөс
эхлэн хүчин төгөлдөр
үйлчилж
байна.
Төрийн
байгууллагын
үйл
ажиллагаанд
чиг үүргийн
шинжилгээ
хийснээр төсвийн
зарцуулалтын
үр ашгийг
нэмэгдүүлж, төрөөс
иргэдэд хүргэх
үйлчилгээ илүү
шат
дамжлагагүй
болж, чанар, хүртээмжийг
сайжруулах, төрийн
байгууллагын
тогтолцоо, бүтэц
оновтой,
боловсронгуй
болоход нөлөө
үзүүлнэ.
Хоёр.Гүйцэтгэх
ажил үйлчилгээ
Байгууллагын
болон ажлын
байрны чиг үүргийн
шинжилгээний
аргачлал, зөвлөмж
боловсруулах
гэрээт ажилтан
нь дараах
ажил гүйцэтгэнэ:
2.1.Засаглалын
орчин үеийн
онолын чиг
хандлага
болон Монгол
Улсын төрийн
байгууллагын
тогтолцооны
талаар хууль
тогтоомжийн
системийн
шинжилгээ
хийх,
судалгааны үр
дүнг нэгтгэн
боловсруулж
тайлан бичих;
2.2.Сайн
засаглалтай
компанийн
зохион
байгуулалтын
бүтцийн нэгж,
чиг үүргийн
хуваарилалтын
талаар
судалгаа хийх,
дүгнэлт
тайлан
боловсруулах;
2.3.Төрийн
байгууллагын
чиг үүрэгт
шинжилгээ
хийх
аргачлал, зөвлөмжийн
төсөл
боловсруулах,
турших, төрийн
байгууллага,
олон нийтэд
танилцуулах,
хэлэлцүүлэх, үр
дүнг
сайжруулах
арга хэмжээ
авах;
2.4.Төрийн
захиргааны
албан
тушаалын чиг үүргийн
шинжилгээ
хийх, албан
тушаалын
тодорхойлолтын
нийтлэг
загварыг
боловсруулах;
2.5.Төрийн
байгууллагын
зарим албан
хаагчдад чиг үүргийн
шинжилгээ хийх
чиглэлээр
сургалт
семинар
зохион байгуулах,
гарын авлага
бэлтгэх.
Хүрэх
үр дүн:
Гэрээт
ажилтан нь
2-т заасан
ажлыг гүйцэтгэснээр
дараах үр дүнд
хүрсэн байна:
-Чиг үүргийн
шинжилгээ
хийх арга зүй,
аргачлал, зөвлөмжийг
төрийн
байгууллага
болон ажлын байраар
тусад нь
боловсруулах,
зохих журмын
дагуу хэлэлцүүлэх,
эрх бүхий
байгууллагад
танилцуулан
батлуулсан
байх;
-Төрийн
захиргааны
албан
тушаалын
тодорхойлолтын
нийтлэг
загварыг
боловсруулж
танилцуулсан
байх.
Гурав.Гэрээний
хугацаа
Гэрээг 90
хоногийн
хугацаатай
холбогдох
хууль
тогтоомжид нийцүүлэн
байгуулна.
Гэрээнд хийх
ажлын
даалгаврыг
тодорхой
тусгана.
Ажлын гүйцэтгэл,
тайланг дүгнэсний
үндсэн дээр
гэрээний
хугацааг
сунгах эсэх асуудлыг
шийдвэрлэнэ.
Дөрөв.Ажлын
гүйцэтгэлд
хяналт тавих
Байгууллагын
болон ажлын
байрны чиг үүргийн
шинжилгээний
аргачлал, зөвлөмж
боловсруулах
гэрээт
ажилтны
ажлын гүйцэтгэлд
Төрийн
албаны зөвлөлийн
Ажлын алба
хяналт тавьж
ажиллана. Гэрээт
ажилтан нь
хийж гүйцэтгэсэн
ажлын явцын
тайланг
тогтоосон хугацаанд
боловсруулж,
Ажлын албанд
танилцуулна.
Ажлын гүйцэтгэлд
үндэслэн
гэрээгээр
тохиролцсон
ажлын хөлсийг
сарын эцэст
олгоно.
Гэрээт
ажилтан нь
байгууллагын
болон ажлын
байрны чиг үүргийн
шинжилгээ
хийх талаар
боловсруулсан
аргачлал, зөвлөмж,
удирдамж,
баримт
материал,
бусад хийсэн
ажлын тайлан
мэдээллийг
файлаар
болон цаасан
хэлбэрээр Төрийн
албаны зөвлөлийн
Ажлын албанд
хүлээлгэн өгнө.
Тав.Гэрээт
ажилтанд
тавигдах
шаардлага
1.Боловсрол |
Дээд,
магистр
болон түүнээс
дээш
зэрэгтэй |
2.Мэргэжил |
Эрх
зүй, төрийн
захиргаа, нийгмийн
ухаан, |
3.Мэргэшил |
Засаглал,
төрийн
удирдлага, хүний
нөөцийн
асуудлаар
судалгаа
хийх
чиглэлээр мэргэшсэн
байх |
4.Ажлын
туршлага |
-Төр,
хувийн
хэвшлийн
байгууллагын
чиг үүрэгт
шинжилгээ
хийж,
бодлогын зөвлөмж,
үйлчилгээ үзүүлж
байсан; -Ажил
мэргэжлийн
болон албан
тушаал
/ажлын
байр/-ын чиг үүргийн
шинжилгээ
хийж
практикт
нэвтрүүлсэн; -Мэргэжлээрээ
төрийн
захиргааны
болон
сургалт
судалгааны
байгууллагад
5-аас доошгүй
жил
ажилласан; -Олон
улсын
байгууллага
болон төсөл,
хөтөлбөр
дээр
ажиллаж
байсан |
5.Ур
чадвар |
-Судалгааны
арга зүй
эзэмшсэн, дүн
шинжилгээ
хийх; -Англи
болон бусад
аль нэг
гадаад
хэлээр эх сурвалж
ашиглах бүрэн
чадамжтай; -Баримт
бичиг
боловсруулах; -Баримт
нотолгоонд
тулгуурлан
батлах, үгүйсгэх; -Албан
хэрэг хөтлөлт,
бичиг
хэргийн
соёл эзэмшсэн; -Хариуцлагатай,
хувийн
зохион
байгуулалт сайтай
байх; -Асуудлыг
богино
хугацаанд бүтээлчээр
шийдвэрлэдэг
байх; -Багаар
ажиллах,
харилцааны
соёлтой, ёс зүйтэй
байх; -Олон
нийтийн
арга
хэмжээнд илтгэл тавих,
тайлагнах; -Компьютерийн өргөн
хэрэглээний
программ, сүүлийн
үеийн
техник,
тоног төхөөрөмжийг
ашиглах
чадвар
эзэмшсэн |
6.Бусад |
-Оффисийн
орчинд
ажиллахад
харшлах өвчин
эмгэггүй
байх |
Зургаа.Бүрдүүлж
ирүүлэх
материал
Гэрээт
ажилтанд
тавигдах
шаардлагыг
хангасан
этгээд
дараах бичиг
баримтыг бүрдүүлж
ирүүлнэ үү:
·
Боловсрол,
мэргэжил,
мэргэшлийг
нотлох баримт
бичгийн
нотариатаар
баталгаажуулсан
хуулбар;
·
Ажлын
туршлага,
ажилласан
байдлыг
нотлох баримт
бичгийн
хуулбар;
·
Сүүлийн
3 жилийн
хугацаанд
хийсэн ажлын
жагсаалт /бүрэн,
тодорхой
мэдээлэл өгөх
хэмжээнд/;
·
Өөрийн
хийсэн 1 ажил,
бүтээлийн
хуулбар;
·
Төрийн
албан
хаагчийн
анкет;
·
Иргэний
үнэмлэхийн
хуулбар.
Байгууллагын
болон ажлын
байрны чиг үүргийн
шинжилгээний
аргачлал, зөвлөмж
боловсруулах
гэрээт
ажилтны
сонгон шалгаруулалтыг
чадварын
аргаар
зохион байгуулна.
Ажлын
туршлагыг 50 хүртэл,
мэдлэг
боловсролыг
30 хүртэл, ур
чадварыг 20 хүртэл
оноогоор тус
тус үнэлнэ.
Зард
тусгасан
хийж гүйцэтгэх
ажил үүргийг
гүйцэтгэж
байсан
туршлагатай
бол ажлын туршлагыг
нэмэлт 20 хүртэл
оноогоор үнэлнэ.
Сонирхсон иргэн дээр
дурдсан материалыг
дугтуйнд
хийн битүүмжлэн,
дараах хаягаар 2019 оны
4 дүгээр
сарын 09-ний өдрийн 16.30 цагаас
өмнө ирүүлнэ
үү.
Хаяг:
Улаанбаатар
хот, Чингэлтэй
дүүрэг, Ж.Самбуугийн
гудамж, Засгийн газрын XI байрны 406 тоот өрөө.
Холбоо
барих утасны
дугаар: 264369, 265045
Төрийн
албаны зөвлөлийн
Ажлын
алба